Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 14   
Хазара Монгол
"Хазара" цуврал PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Даваа гариг, 06-10-2008 03:55

 "Хазара" цувралын 1-р хэсэг
Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бөгөөд 1.86 см орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон "сүрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн Цэрэг Афганистанд орох үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Пүштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Өө, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.

LAST_UPDATED2
 
ХАЗААРЧУУДЫН ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Даваа гариг, 06-10-2008 03:20

Чингис хааны цэргийн сүр хүчийг үзүүлж байсан цаг тэртээд үлдэж, өнөөдөр хазаарчууд афканистаны хамгийн анхааралаас гадуур, гадуурхагдсан, хэлмэгдсэн ястан болоод байна. Сүүлийн үед талибанчууд үй олноор нь алан хядах болж байна. /Ал-Кайда болон Талибанчууд 1997 оны 8 сард 15000 гаруй хазааруудыг хүйс тэмтэрсэн цуст аллага зохион байгуулахад гар бие оролцжээ. Mazar-e Sharif хотын энэ аллагын дараа Бамяаны хазааруудыг үй олноор нь хөнөөж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхдүүдийг зодож алжээ. Тэдний харгис бодлогын дагуу бүх хазарчуудыг байшин, ургац, хүнсийг шатааж өлсгөлөнд нэрвүүлэв. 2000 оны 1 сард Robatakын, 2001 оны 5 сард Yakawlang хотын хазааруудыг алан хядаж, олзлогдогсдийн хоолойг хэрчиж, модноос дүүжлэх зэргээр балмад авиралж байв. [Дани дахь хазаарчуудын холбоо, АНУ дахь хазаарчуудын холбоо, Пакистан дахь хазаар оюутны холбооноос гаргасан мэдээнээс ишлэв.]

LAST_UPDATED2
 
Хазара Монгол PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Пүрэв гариг, 02-10-2008 23:52

Хазара Монголчууд нь Хазаражат гэж нэртэй төв Афганистаны уулын бүст байдаг. Хазара нар Афганистаны хүн амын 20% болно. Хазара Монголчууд нь мөн Пакистан, Иранд оршино сууна. Түүхийн үүднээс, Хазара нь хэл, соёл, биеийн байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос гаралтай мэт санагддаг. Энгийнээр Хазар Монголчууд нь Чингэс хааны цэрэг армийн хойч үр сад юм. Энэ нь 13 зууны турш энэ нутагт суурьшжээ.

LAST_UPDATED2
 



Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238