|
"УЛС ТУНХАГЛАСНЫ" 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэе! |
|
|
|
|
Зохиогч Удирдагч
|
|
Мягмар гариг, 30-12-2008 19:14 |
Эрэлхэг Монголын ухаалаг ардууддаа "Эсгий туургатны соёл боловсролын төв"-c УЛС ТУНХАГЛАСНЫ 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна! 2008 оны арванхоёрдугаар сарын 29-нд нийт Монголчуудын хувьд чухал ач холбогдолтой өдөр байсан хэдий ч ард түмний дунд бий болгосон буруу ташаа ойлголтоос болж "Happy new year" буюу шинэ жилийн баярын сүрэнд дарагдаж чимээгүйхэн өнгөрлөө. Энэ өдрийн утга учрыг ойлгодог хэн бүхний хувьд баярт өдөр байсан нь лавтай, цаашдаа ард олноороо энэ өдрийг өргөнөөр тэмдэглэж, албан ёсоор "УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР" хэмээн зарлана гэдэгт итгэлтэй байна.
Бидний хувьд энэ өдрийг маш сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Манай төвийн нэрэмжит асрамжын "Янзага" бүлгийн хүүхдүүд төдийгүй Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэг маань шинэ жилийн баяраа энэ өдөр тэмдэглэж өөрсдийн бэлдсэн тоглолтоо тавьлаа. Монгол улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв бидний хүүхдийн төлөө гэсэн өчүүхэн үйл хэргийг үнэлэн "Хүндэт өргөмжлөлөөр" шагнаж урамшуулсан нь манай төвийн хамт олонд маш их урам зориг өгөв. Үүний дараагаар бид 1911 оныг эргэн дурсаж, тайлбар хийх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлах гэсэн боловч хэвлэл мэдээллийн ихэнхи байгууллагууд Ёолкдоод завгүй байсан тул товлосон ёсоор шууд Эрх Чөлөөний талбайг зорьж Монгол улсын далбаагаа намируулан танин мэдэхүйн самбараа гаргаж тайван жагсав. Танин мэдэхүйн самбар дээр 1911 оныг яагаад "УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР" болгох учиртай талаар тайлбар, зарим түүхэн зураг, нийтлэлүүдийг байрлуулсан юм. 120 хуудас тайлбар нийтлэл тарааж, хэдэн зуун хүмүүстэй уулзаж ярилцлаа. Хараасан хүмүүс байсан ч ерөөсөн хүмүүс нь хавьгүй их байсныг онцлох нь зүйтэй болов уу. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхагласан явдлыг эрс эсэргүүцэж хэрүүл уруул хийсэн 3 хүн байсан нь нэг нь оросын эрлийз, хоёр нь хужаагын эрлийзүүд байсан юм. Бид зохих тайлбарыг хийж, түүхийн бодит үнэний талд баттай зогссоноор тэдний аманд орсонгүй. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авч, "дахин" улсаа тунхагласан юм. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж "УЛСАА ТУНХАГЛАСНЫ БАЯР"-ын мэндийг дахин дэвшүүлэе! Монгол улс мандан бадраг!
 |
|
LAST_UPDATED2 |