|
Батцоож овогтой Даариймаа миний охин 2005 оны 10 дугаар сарын 12нд Улаанбаатар хотноо 1-р төрөхөд 4кг 500гр сайхан охин төрсөн билээ. Одоо тэр маань 3 ойндоо удахгүй золгоно. Охин Даариймаа сэргэлэн цовоо , хэл ярианы хөгжил сайн бусдын хүүхдүүдийн адил өсөж хүмүүжсээр өдийг хүрсэн. Охин маань 2 наснаасаа цэцэрлэгээр хүмүүжиж хааяа нэг ханиад хүрэн халууран ,халуурах явцдаа маш ихээр аахилдаг байсан. Эмчид үзүүлэн рэнтгэнд цээжний нь зургийг харуулахад уушгинд идээ эсвэл уушги устсан байх магадлалтай яаралтай маш нарийвчлалтай цээжний зураг авахуулах шаардлагатай болсон. Ингээд охины зургийг авахуулахад уушиг , зүрхийг даран шахаж байрласан цээжний гол судсанд наалдаж ургасан хааш хаашаа 15см-ийн хавдар байна гэж оношлогдоод эх нялхсын төвийн ерөнхий мэс заслын тасагт Монгол улсын гавъяат ,төрийн шагналт мэс засалч их эмч Авирмэд, их эмч Ганбаяр бусад эмч сувилагч нарын тусламжтайгаар охины маань хавдрын 90%-ийг мэс заслаар авч маш амжилттай хагалгаа болсон. Ийм сайхан гайхалтай эмч нарын ачаар охины минь амь насыг аварсан “Эх нялхас”-ын төвийн “Ерөнхий мэс заслын тасаг”-ийн бүх эмч сувилагч нартаа охин Даариймаагийн өмнөөс, бүх сайн санаат сайхан сэтгэлтэй ард түмнийхээ өмнөөс дахин дахин баярлаж талархаж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргацгааж, олон олон хүүхдүүдийн амь насыг аварч, эрүүл энх урт удаан насалцгаагаарай гэж ерөөе.
Монголчууд бид түүнд гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэж чадна!
Одоо хайрт охин Даариймаа минь "Хавдар судлалын үндэсний төв"-ийн эмнэлэгийн тасгийн эрхлэгч их эмч Одонтуяагийн санаачлагаар хүүхдэд зориулсан маш тухтай тохилог сайхан өрөөнд ирж эмчлүүлэн сувилуулж байна. Охиныг бие даан эмчилж буй их эмч Баярмаа болон их эмч Урнаа , хавдар судлалын үндэсний төвийн клиник эрхэлсэн дэд захирал их эмч Навчаа, хими хариуцсан их эмч Замбалгарав бусад эмч ,сувилагч ,үйлчлүүлэгч нараар халамжлуулан сувилуулж байгаад манай гэр бүлийнхэн баярлаж байдаг. Даариймаа охин минь сэргэлэн цовоо. Гэвч хааяа хоолондоо дургүй, огих явдал цөөнгүй тохиолддог. Хавдрын шинжилгээний хариу хортой хавдар гэж оношлогдсон. Иимд миний охины үлдэгдэл хорт хавдрыг Тайланд улсын Бумрумград эмнэлэгт эмчлүүлж эдгэрэх боломжтой гэж Бумрумград эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч зөвлөсөн. Энэ саналыг бид бүхэн баярлан сонсоод ихэд хүсэж байгаа ч өнөөдөр бидний санхүүгийн байдалаас болоод охиныхоо эмчилгээг хойшлуулж байгаад ээж би маш их шаналан амьдарч байна. Хайртай охиныг минь эмчлүүлж , энх тунх амьдрахад нь,монгол улсынхаа төлөө итгэл сэтгэлтэй сайн охин болоход нь тусалж дэмжээрэй гэж сайн санаат сайхан сэтгэлтэй та бүхэндээ уриалж энэхүү сэтгэлийн үгээ бичлээ. Жаахан охин Даариймаад маань “Анод” банкнаас харилцах хандивийн доллар , төгрөгийн дансийг нээж өөрийн банкандаа байршуулж өгсөнд манай гэр бүлийнхэн “Анод” банкны удирдлага болон хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. “Анод” банк бол жинхэнэ ард түмний банк. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай . Дансны дугаар:
Анод банк Төгрөгийн данс: 2151041508 Долларын данс: 2150111508 Contact telephone Number: (976) 99831292 Altanzaya Dagdmaa Intermediary Bank: HSBC Bank USA, N.A. SWIFT BIC: MRMDUS33 Beneficiary Bank: Anod Bank SWIFT BIC: ANODMNUB Beneficiary: Account Number 2152011508 ($) Name: ALTANZAYA DAGDMAA Памбага.Нэт уриалга- Монголчууд бид түүнд гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэж чадна!
 |