Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 10   
Хүүхдийн төлөө за гэж хэлье (2008 он 3 сар) PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   

Энэ удаад бид Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт тусламжын гараа сунгахаар шийдлээ. Нийслэлийн хэмжээнд цөөнгүй асрамжын газар байдгаас харьцангуй олон хүүхэдтэй энэ газрыг сонгох болсон шалтгаан нь гадны хөрөнгө оруулалтгүй, улсын төсвөөс санхүүждэгт байлаа.
Манай ажилтан хүүхдүүдэд юу хэрэгтэй байгаа, ямар зүйл авахыг хүсэж байгаа талаар бяцxан судалгаа авч, түүнийг нь бид уншаад хүүхдүүдийг ямар их өрөвдсөн гэж санана. Ингээд тэдний авахыг хүссэн ч тэр болгон авч чаддаггүй зүйлийг та бүхэнд сонирхуулах нь зүйтэй байх.

 

Тоглоом:
Өрж барих тоглоом(маш их хэрэгтэй гэж онцолж бичүүлсэн байв), хүүхэлдэй, хүүхэлдэйн тэрэг, тоглоомон машин томыг. (томыг гээд л хөөрхөн байгаа биз...)
Хувцас:
Гоёлын платье, гоёлын гутал, ботинк, өмд цамц, зөөлхөн гэрийн тавчик.... гээд л хүүхэд бүрийн эдэлж хэрэглэдэг энгийн зүйл тэдэнд өдөр бүр хангалтгүй байдаг нь харагдаж байв. Өөрөө хэлж мэдэхгүй болохоос биш тэдэнд хэрэгтэй зүйлүүд маш их бий, цагаан хэрэгсэл, дотуур хувцас, эм тариа, шүдний оо, сойз, саван алчуур гээд л явж өгнө.

Эсгий туургатны соёл боловсролын төвийнхөн ажилдаа гарлаа, юутай ч хүүхдүүдэд хэрэгтэй байгаа эм тариаг нь авах хэрэгтэй гэж үзэв.

Асрамжын газрын 100 орчим хүүхдэд зориулж дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл, ор хөнжлийн даавуу, эм тариа, двд хөгжим зэргийг бэлдэж бяцxан жаалуудаа бага ч гэсэн баярлуулахаар яаран хөдөллөө.

Бид асрамжын газрын анги бүлгүүдээр явж сонирхон хүүхдүүдтэй цөөхөн хором ярилцав. Асран хамгаалагч багш нарт баярлах сэтгэл төрж байснаа хэлэх хэрэгтэй болов уу. Эдгээр хүүхдүүдэд 24 цагын турш анхаарал халамж тавьж, баас шээсийг нь цэвэрлэн, асран тордоно. Тэдний хичээл зүтгэл, хайр халамжыг цалингаар үнэлэх шаардлагагүй болов уу. Улсын төсвөөс олгодог хэдэн бор юмыг ажил болгох гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг бололтой, ихэнхи ангийн шугам сүлжээ муудсан, бие засах суултуур болон нүүр гар угаах тосгуур зэрэг нь хүүхдийн бус зориулалттай, эвдэрч хэмхэрсэн, хуучирсан зүйлүүд их харагдаж байв. Тэглээ гээд зүгээр хаясангүй нөхөж янзлахыг нь янзалж, ёстой л нэгийг нөгөөгөөр орлуулж "Зохицуулж" байдаг харагдана лээ.

Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын П.Мягмаржав эгч бидний ажилд дэмжлэг үзүүлсэнд талархаж явдгаа илэрхийлэе.

(Хагас жилийн эмийн хэрэгцээг хангахуйц эм бэлдмэлийг хүлээлгэн өглөө.)

Эдгээр хүүхэд багачуудад туслах хүсэлтэй явдаг улсуудад хандаж хэлэхэд тэдэнд нүүр гарын саван ч хэрэгтэй юм шүү. 1 бүлэг 20 хүүхэдтэй, хүүхэд бүрт 1 оймс, гар нүүрийн саван авахад тийм ч их мөнгө болохгүй, бид зарим үед юунд ч хэрэггүй мөнгөө зардаг шүү дээ. Хүүхдэд тус хүргэлээ гээд хэн нэгэн шагнан, урамшуулахгүй ч тэдэнд баяр хөөрийг авчирсан хүн өөрөө агуу хүн бөлгөө!

 

(Хүүхдүүдийн авсан шагнал урамшуулал. Тэд бусад хүүхдийн адил авъяастай, ухаалаг хүүхдүүд юм.)

(Эсгий туургатны соёл боловсролын төвийн удирдах зөвлөлийн гишүүд Н.Өнөрчимэг, Э.Идэр нар хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт.)

Энэ асрамжын газрын нэг бүлгийг Болор сан төрийн бус байгууллагынхан дааж авсан байв. Анги танхим, ариун цэврийн өрөөнд засвар үйлчилгээ хийж, бусад анги бүлгээс илүү сайхан орчинг бүрдүүлсэн байсныг дурдахгүй байж болохгүй юм. Манай төв ойрын хугацаанд мөн 1 бүлгийг ийм маягаар дааж авна гэдгээ амлав. Бид амласандаа хүрэх болно оо...

Энэ бяцxан жаалыг ангийнх нь хүүхдүүд "Жижигхэн Тамираа" хэмээн дууддаг. Үнэхээр ангийнхан дундаа насаар ч, биеэр ч жижигхэн, хоолны ширээнийхээ ардаас арай хийн цухуйж байв. Бид өөрсдийн нэрэмжит бүлгийг авахдаа "Жижигхэн Тамираа"-н ангийг авна гэж шийдлээ.

Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт зориулан цахим танилцуулах хуудас бүтээж, хүлээлгэн өглөө.

http://www.child.az.mn/ Тавтай морил...

Сайн үйлc дэлгэрэх болтугуай! 2008 он 3 сар

Үзсэн: 700
feed4 Сэтгэгдэлүүд
kj
Бар сарын 08, 2009
202.126.91.15
Үнэлгээ: -3

та нар юу чаддаг юм бэ? худлаа монгол гэхээс өөр юм чадахгүй муу үхэр монголчууд, олиггүй юмнуудын хаясан бутач хүүхдүүдэд тусаллаа гээд монгол улс хөгжих юм уу? зүгээр л хоолоо идээд баагаад яв л даа!

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
administrator
Бар сарын 14, 2009
202.55.191.52
Үнэлгээ: +0

Kj-д Чи тэгж бодож байгаа бол чи өөрөө үнэхээр ҮХЭР монгол байнадаа...

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Gunzo
Туулай сарын 29, 2009
196.202.132.182
Үнэлгээ: +0

Залуучууддаа баярлаж байна. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд ийм байдалд байгааг хараад маш их өрөвдлөө. Та бүхний ажилд амжилт хүсэн ерөөе. Мөн чадах ядахаараа туслаж, хамтран нийлж ажиллах хүсэлтэй байна.

Монголчуудыг хужаа нар үхрээр нь дууддаг.
кж гэгч илжиг чамд хуний унэр байна уу? Энэ бяцхан амьтад ийм байдалд байгаа нь чам мэтийн олиггүй амьтадын хийсэн гай.

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
НЯМБАЯР
Хонь сарын 03, 2009
124.158.71.129
Үнэлгээ: +1

БИ НЭГДЬЕ АДМИНАА НААД ЯНЗАН БҮРИЙН ЮМ БИЧДЭГ НӨХДИЙН СЭЭГИЙГ НЬ БИТГИЙ ҮЛДЭЭЖ БАЙ ШУУД УСТГАЖ ОРХИЖ БАЙЛ ДАА ТЭРНЭЭС ГАДНА ЯРИХ ЮМ БАЙНА МИНИЙ АЙДИ РУУ ОРООД ИРЭЭРЭЙ АСУУХ ЮМ БАЙНА

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238