Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 14   
Шашин шүтлэг
Монголчуудын бєєгийн шашин PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч IT partner   
Ням гариг, 21-09-2008 20:04

Монголчуудын дотор єнєє vеийг хvртэл бєє шашны ул мєр хадгалагдсаар байгаа бєгєєд тэр нь нэн эрт vеийн монголчуудын шашин шvтлэгийн олон элементийг хэвээр vлдээсэн байдаг ажээ.  Монголын бєєгийн шашны хамгийн дээд шvтээн нь тэнгэр юм. Байгалийн юм vзэгдэл бvхний цаана эзэн шvтээн байх боловч байгалийн бvх шvтээнийг захирсан дээд шvтээн нь тэнгэр билээ. Хvний нvдэнд харагдаж байгаа бодит тэнгэр буюу огторгуйн уудмыг байгалийн бvхий л юм vзэгдлийн эзэн гэдэг утгаар "хєх тэнгэр" хэмээн шvтнэ. Тэрхvv хєх тэнгэр, огторгуйн уудамд бvх ертєнц багтана, ертєнц хязгааргvй, иймээс тэнгэр хязгааргvй гэсэн утгаар "мєнх тэнгэр" хэмээн шvтнэ. Тэнгэрт бvх ертєнц багтана, тэнгэр бvхнийг захирна, иймээс хvн бол тэнгэрийн буюу орчлон ертєнц, байгалийн хуль ёсонд захирагдана гэсэн утгаар "мєнх тэнгэрийн хvчин дор" хэмээн шvтнэ. Аливаа vйл ажиллагаа бvхэн тэнгэрийн хуулиар явагдах учир зvй тогтлыг "Тэнгэрийн заяа", "Хормустын заяа" хэмээн нэрлэдэг. Заяа гэдэг нь зарлиг, хууль гэсэн утгатай vг юм. Хормуст гэдэг бол тэнгэрийн хаан гэсэн утгатай vг. "Хэрхэхийг тэнгэр мэдтvгэй" хэмээн бvхий л vйлдлээ тэнгэрт даалгадаг. Тэнгэрийн тааллыг дагавал аз жаргалтай болно гэсэн утгаар "зол заяа" хэмээн хvvрнэцгээнэ. Хvн бол тэнгэрийн тааллыг хvртэх хувьтай учраас "заяач" гэж нэрлэдэг. Тэнгэр єєрийн хууль зарлигаа хvмvvст мэдvvлэхийн тулд илч, тєлєєлєгчєє хvмvvст илгээдэг. Ийнхvv хvмvvсийн дунд тэнгэрийн элч, тэнгэрийн хєвгvvн болох хаад язгууртнууд, эсвэл бєє зайрангууд тєрдєг байна. Жишээ нь: Чингис хаан бол "мєнх хєх тэнгэрийн заяагаар тєрсєн хvмvvн арслан" (арслан бол араатны хаан, Чингис бол хvмvvний хаан) болой.

LAST_UPDATED2
 



Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238