|
Зохиогч Удирдагч
|
|
Лхагва гариг, 29-10-2008 23:39 |
 Айл, хот саахалтаараа ноосоо савж гүйцсэний хойно аль нэг хот айл эсгийгээ хийхээр ус, ногоотой тэгш газар бууж эсгий хийхэд бэлтгэнэ. Эсгийг ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард хийдэг. Эсгий хийх өдрөө урьдаас тогтоож, нутаг усныхандаа зар мэдээ тараана. Үүнийг сонссон хүмүүс уул ажилд оролцож туслахын тулд өөрсдын ажил төрлөө зохицуулж зарим нь эсгий татахад унаж очих унаагаа (эсгийг голдуу азаргаар татдаг, харин говь газар тэмээгээр, зарим хангай үхрээр эсгий татдаг байв ) бэлтгэнэ. Эсгий хийх айлын ажилд туслахаар ирэх хүмүүст зориулж идээ цагаа, айргаар архи бэлдэж, мөн эсгийн шүүс гэж хонь гаргадаг. Мөн эсгий хийхэд хэрэглэх шир, эсгийн гол, бул зэргийг бэлтгэж, эх эсгий өөрт байхгүй бол ажил үйлс нь өөдрөг гэж үздэг айлаас эх эсгий "залж" авчирна. |
|
LAST_UPDATED2 |
|
Мал нядалгааны холбогдолт зан зүйл |
|
|
|
|
Зохиогч Удирдагч
|
|
Мягмар гариг, 21-10-2008 15:59 |
|
Махыг нь хоол хүнсэнд хэрэглэх , арьсыг нь хувцас хунар болон аж ахуйн бусад зүйлд хэрэглэх зайлшгүй шаардлагын үүднээс малыг нядалдаг. Тэгэхдээ малын тарга тэвээрэг ид гүйцсэн үед хүйтний улиралд турж доройтохоос нь урьдхан, тэрчлэн махыг нь хөлдөөн удаан хугацаагаар хадгалах боломж бүхий өвлийн эхэн сард мал нядлан хүнс тэжээлд хэрэглэх махаа бэлтгэдэг. Үүнийг идэш идэх гэж нэрлэнэ. Ингээд айл бүхэн өвлийн улиралд хүнсний махыг ширээр хучиж хөлдөөн нөөцлөхыг үүц бэлтгэх гэх ба дараа жил зарцуулах махныхаа нилээдийг борцлон бэлтгэдэг бөгөөд урин дулаан цагт хүнс тэжээлд цагаан идээ давуутай хэрэглэж борцны зэрэгцээгээр ангийн махаар сэлбэг хийдэг учраас энэ нь чухамдаа жил туршийн хүнсний махны нөөцийн ихэнхийг нэг мөсөн бэлтгэж ариг гамтай зарцуулах арга юм. Мал сүргээ өсгөн арвижуулах гэсэн ардын хүсэл эрмэлзэл махан зоог хүнс бэлтгэх мал нядалгааны холбогдолт зан үйлд тод харагддаг. |
|
Ан агнуурын холбогдолт зан үйл |
|
|
|
|
Зохиогч Удирдагч
|
|
Мягмар гариг, 21-10-2008 15:58 |
|
Монгол орон бол ой хөвч, гол мөрөн, уул тал, говь хээр хосолсон уул ус нь тэгш өргөн уудам нутагтай, янз бүрийн ан амьтнаар дүүрэн маш баялаг орны нэг юм. ИЙм учраас монголчууд эрт дээр цагаас ан агнуурыг явуулах арга хэлбэр нь амьтны төрөл байдалтай холбогдон а/гөрөөлөхгүй, б/ загасчилахуй, в/ шувуучилахуй гэсэн гурван төрөл хэсэгт хуваагдах бөгөөд эдгээрийн дотроос гөрөөлөхүй нь түгээмэл юм. “Сурвалж толь бичгээс үзэхэд гэрийн тэжээмэл амьтныг мал, зэрлэгийг гөрөөс гэх бөгөөд гөрөөс гэдэг үгнээс /агнах үйлийг заасан утгатай/ гөрөөлөхүй, гөрөөчин гэдэг нэр үүссэн... Гөрөөлөхүй гэдэгт махыг нь хоолонд, арьсыг нь хувцас хунарт хэрэглэж болдог өвсөн идэштэй бөөн бүлэг сүргээрээ оршдог амьтад агнахыг хэлдэг байжээ. Ер нь монгол аймгууд өвсөн тэжээлтэн амьтдын гол төлөв махыг хүнсэнд хэрэглэх, махан идэштний үс арьсыг ашиглах, бас зарим амьтдын мах, үс, арьсыг ашиглах холимог ийм гурван чиглэлэр агнадаг. /Д.Гонгор, 1978, 340-341 дахь тал/ байсан бөгөөд 30 шахам төрлийн ан гөрөөсийн мах, үс, цусан, ба ясан эвэр, арьс ширний чиглэлээр агнаж байсны дотроос мах, арьс, ширний чиглэлээр тарвага, зээр, гахай, хулан, буга, согоо, гүр зур, аргал угалз, ямаан гөрөөс, үнэт үслэг ба эврийн талаар бөхөн гөрөөс, буга, булга, минж, суусар, шилүүс, үнэг, чоно, мануул, хярс, халиу, зэргийг агнаж байжээ. |
|
LAST_UPDATED2 |
|
Монголчуудын нүүдэллэх ёсон |
|
|
|
|
Зохиогч Удирдагч
|
|
Ням гариг, 19-10-2008 03:47 |
|
Монгол малчид жилийн дөрвөн улиралд бэлчээр нутгийг сайн ашиглахын тулд нэг газраас нөгөөд тогтмол нүүдэлдэг бөгөөд нүүдэл бол олон зуун жилийн турш монголын ард түмний нийгмийн амьдралын нэгэн хэв маяг, нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах арга хэлбэрийн нэг болж байна. Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж улирлаар хувааж дотор нь их, дунд, адаг гэж гурав ангилж тус тус зааг тогтоож ашигладагаас үзэхэд малын бэлчээр эзлэлт тодорхой тогтолцоотой байсныг харуулж байна. |
|
LAST_UPDATED2 |
|
|